Оюунсайханы Алтангэрэлд зориулав

2016-06-16 22:38:05

Саяхны нэгэн дуулианаас болоод хүн чанарын “эрэл” -д гарав. Хүн чанар гэдгийг хар зах дээрээс юмуу супермаркетаас очоод худалдаад авчихдаг зүйл биш л дээ... Сэтгэлийнхээ мухраа  онгичож хүнд хэцүү амьдралын нугачаанд бүдэрч өвдгөө биш сэтгэлээ шархлуулчихаад дотогшоо нулимсаа сааж,  зүрхээ нэрж суухдаа хажууд түшсэн анд нөхдийн дуртгал бүрээс хайв. Талархалын хундага чамгүй олон тулгаж, хангинасан инээд бүрээ хуваан цацалж явсан бүхэн нөхөр биш байсым. Гэвч инээд бүхнийг  биш нулимс бүрийг хуваалцах атлаа,   аз хиймориор цалгиж явахад  минь харин холуур тойрч өнгөрөх хүн бас байна аа. Насаар чамгүй олон дүү атлаа эгээ л чацуу юм шиг зовлон хуваалцаж байсан  эрхэм нөхрийн тухай энд өгүүлэх гэсэн юм. Ийм хүний тухай бичихэд эхлээд Өлзийхүүгийн Шижир маань санаанд бууна. Түүнийг жаахан хүүхэд байхад би аавтай нь хамт ажиллаж байлаа. Гэхдээ энд түүний тухай  өгүүлэхгүй ч сэтгэлд хэнээс ч түрүүнд  ороод байх тул зүгээр л дурдаад өнгөрье өө.(сэтгэл байхад болно гэдэг шиг Ө.Шижиртээ зориулж сайхан үг бичих он цагууд өмнө минь буй... ) Харин анд сайн найз,  эрхэм дүү Оюунсайханы Алтангэрэлд  энэ олон жилүүдэд бодож явсанаа хэлэх цаг болсон байнам. Учир нь тэрбээр Баянзүрх дүүргийн УИХ-ын 49 р тойрогт бие даан нэр дэвшиж явна. Намын хамгаалалт дэмжлэг,  олигархуудын хахсан мөнгө   байхгүй жирийн хуульч залуу шударга ёсыг хайж яваа учраас цөөхөн боловч сэтгэл дутаагүй  хэдэн үгээрээ дэмжих гэсэн юм.  Анх яаж түүнийг таньдаг болсоноо санахгүй байна. Ямартаа ч ядарч явах бүрт минь тэр хажууд минь ирж, сэтгэл санааг минь засч, эвийн гагнаас болсоор иржээ энэ залуу. Залуу хүн омголон байдагсан. Мэдлэг чадвартаа эрдэх, олон албан тушаалтантай найзлах, өндөр албан тушаал хашихдаа эрдэх цаг залуу хүмүүст тохиолддог биш үү. Харин тэр энэ бүхний хажуугаар яаж өнгөрч чадав аа... О.Алтангэрэл боловсролтой чадалтай, бас тодорхой албан тушаалтануудад таалагдаж явсан, өндөр албан тушаалд ч томилогдож үзсэн. Тэглээ гээд зангаа хувиргаж, цүнх савчуулан зангиагаа засч дээгүүр харан сэвэлзэхийг нь харсангүй.  2008 оны долдугаар сарын 1 -ний өдрийн үймээнээс болж хэрэгт татагдан яллагдсан цагдаагийн дарга Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаад тэр хоригдож явлаа. Хүн өмгөөлсөнийхөө төлөө.  Монголд хоёр өмгөөлөгч л хүн өмгөөлөөд буруутсан байдгийн нэг нь энэ О.Алтангэрэл. Нөгөөх нь Л.Санжаасүрэн гуай. Хуулийн тэр дарангуйллын өмнө бохирч “За яршиг” гээд хаячихвал хаячихаар л санагдаж байсан. Гэвч тэр тэгээгүй. Нөгөө л даруухан гэхдээ зогсолтгүй урагшлах зангаараа сөрөөд  л гарсан. Тэр бас төрийн албанд шинэ сэргэг бүхнийг хийж бүтээж салхи оруулна гэж санаад л очсон. Гэвч бусадтай нам нийлж, сэм хуйвалдаж  чадахгүй болохоороо хаяад гарсан байсан. Энэ бүхнийг сонсоод “ Тэгэлгүй дээ,  О.Алтангэрэл мөн дөө ” гэж дотроо сэм баярласансан, би.  Түүнийг надтай ойлголцоход амархан болгодог нэг зүйл бий. Тэр монголжуу хүн. Эмээгийн хүүхэд. Үлгэр домог, түүх, монгол зан заншил, монгол үндэстэний тоглоом  гээд бүтэн бүлээн бүхэн түүнээс харагддаг. Түүхээ уншдаг, ёс заншлаа эрхэмлэдэг, өндөр настан ахмадуудад элэгсүү, ядарсанд тусалдаг энэ чанар орчин үеийн залууст тэр бүр байдаггүй шүү дээ. Энэ бол сэтгэлгээний боловсрол юм. Түүнд  том намаас яаж ийгээд нэр дэвших бололцоо байсан. Урьж нэр дэвшүүлэхийг хүссэн нам хэд хэд гарсан ч юм.  Гэвч “ах нарын” 26 жил явж ирсэн  болж  бүтэхгүй  энэ тогтолцоонд албан тушаал, нэр хүнд горилож орохыг хүсээгүй.   Өөрийнхөөрөө,  үзэл бодолдоо итгэсээр тэр итгэл үнэмшил нь 49 р тойрогт аваад ирэх нь энэ. Мэддэг, чаддагсан бол шууд л УИХ-ын гишүүн болгоод  хэл ам дагуулдаг хэдэн хуулийн өөрчлөлт дээр суулгачих юмсан. Учир нь О.Алтангэрэлийг  шаггүй хуульч хэмээн салбарынхан нь ам сайтай байдаг. Харин  түүнд ганц л буруу бий. Энэ бол түүний залуу нас байх.  Залуу байгаадаа л буруутдаггүй юм бол түүнд Монгол төрийн алтан босгыг алхан ороход  дутуу зөрүү зүйл үгүй ээ. Тэр нөхрөө худалдаж албан тушаалд шигдээгүй. Тэр мөнгө хараад нүдээ ухаад гүйсэнгүй. Итгэсэн санасан бүхэндээ түшиг болж хамгийн хатуу хүйтэн бүхэнд халуун сэтгэлээр хандаж чаддаг давуу талтай. Хүний мөс чанар үгүйлэгдэх болсон энэ цөвүүн цагт сэтгэлээ онгичож дотогшоо эргэсэн нүүдэлд  минь О.Алтангэрэл имрэгдэж буй нь энэ. Хүн чанар, хоёргүй сэтгэл, эр хүний уужим ухаантай эрхэм дүү Оюунсайханы Алтангэрэлд зориулан ийн бичлээ. Бичиж дуусаад нэг сайхан уулзмаар санагдавч чи одоогоор нэр дэвшээд завгүй яваа... Тиймээс амжилт хүсээд энэ бичсэнээ чамаас асуулгүй нийтэлж орхив.

Хүндэтгэсэн Л.Мөнхбаясгалан

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Зочин      ip : 122.201.22.249 2016-06-22 10:44:50
Энд бичигдсэн шиг тийм сайхан амьтан биш ээ. Сайн л таниагүй байна даа. Хумсаа нуусан хүн дээ наадах чинь.

Ганаа      ip : 124.158.107.106 2016-06-19 13:53:40
Батжаргал 2016-06-19 08:49:07
Тэр монголжуу хүн. Эмээгийн хүүхэд шүү
тус дүүрэгт амьдардаг иргэн бна.Алтангэрэлииг улс орон ядарсан ард түмнии төлөө зөв бодлого ард хөдөлмөриин мөлжлөг арилгах

Батжаргал      ip : 202.131.252.209 2016-06-19 08:49:07
Тэр монголжуу хүн. Эмээгийн хүүхэд шүү

Lkhagva      ip : 202.70.46.227 2016-06-18 20:29:56
Tv8 uzeed tiim sain baisangui aldaagaa asuugaarai

Songogch      ip : 202.70.46.208 2016-06-18 13:29:02
Ard irgedtei uulzalt hiij bhiig ni harsan. Itgej songolt hiij bolohoor hun shig sanagdsan

Songogch      ip : 202.70.46.208 2016-06-18 13:29:02
Ard irgedtei uulzalt hiij bhiig ni harsan. Itgej songolt hiij bolohoor hun shig sanagdsan

Оогий      ip : 121.67.106.129 2016-06-18 02:13:58
Яасан яруу тодоор бичсэн сэтгэгдэл вэ? Ингэж бичих хүндлэлтэй байна гэдэг тэр болгон хүнд байх эрхэм чанар биш шүү, Бичигдсэн шигээ бол төрийг залах хүн юмаа.Энэ удаагын сонгуульд нэр дэвшиж байгаа бие дааж нэр дэвшиж байгаа нэр нар нь ретинг өндөртэй бна шүү

Songogch      ip : 202.9.40.111 2016-06-17 23:28:48
Ard irgedee songuulidaa idevhtei oroltsohiig urialj bna

49-r toirgiin songogch      ip : 202.9.40.111 2016-06-17 23:27:05
Ene udaad manai 49-r toirgiin irged O.Altangereliig demjij sanalaa uguh heregtei. Oyunhorol Zorigt metiin humuus uchnuun l jil uls turd suulaa. Bidnii amidral deerdsen zuil yuu bn. Ta songuulia zaaval uguurei. Songogch tanii songolt mergen baig.

Demjigch      ip : 202.9.40.111 2016-06-17 23:21:48
Iim l olon saihan zaluuchuudiig bid songoh tsag bolsoon. Uurchlultiig unuudruus hiie. Ta demjeerei.

Congogch      ip : 70.88.136.198 2016-06-17 22:56:58
Tiimee tyyniig demjij bn tyynii aydyy zoolon emgen cyy xynleg zan chanar
Taalagdsan shuu dyydee amjilt xycie

Сонгууль      ip : 103.10.197.202 2016-06-17 19:08:22
Түүний тойрогт АН-аас Зоригт, МАН-аас Оюунхорол нар өрсөлдөж байгаа юм билээ

Сонгууль      ip : 103.10.197.202 2016-06-17 19:08:20
Түүний тойрогт АН-аас Зоригт, МАН-аас Оюунхорол нар өрсөлдөж байгаа юм билээ

x      ip : 82.155.174.18 2016-06-17 16:26:11
Uu iim zaluu ulsuudaa bas songoj l bsan ni deer de. yadaj ner tsever, bas zaluu humuus erch huchtei shu de.

<3      ip : 202.131.242.62 2016-06-17 15:40:20
Demjdeg shuu

zochin      ip : 122.201.24.23 2016-06-17 13:25:35
25 iin metgeltseend orson zaluu bna. Mash zuv, tsegtstei bodoltoi zaluu blee. Manai lideruud ch tsegtstei yarij chaddaggui shu dee.

Zochin      ip : 27.123.214.89 2016-06-17 12:37:07
Hunii saihan setgel. Uujuu uhaan ene tord heregtei bna. Unshlaa. Hundetgej bna. Demjinee.

Gerelt      ip : 43.228.130.33 2016-06-17 09:25:25
saihan niitlel baina hvnleg ariun chanar ter hvnd vneheer baidag shvv

Олдохгүй эрдэнэ      ip : 118.200.130.50 2016-06-17 02:34:10
Сэтгэлийнхээ гүнээс хайцгаа тэнд л хүн чанар нуугдаж оршин буй





(0/800)