ХУУЛЬД ЗӨРЧИЛ өнгө, будаггүй боллоо

2016-06-18 14:50:26

 “Хуульд хэрхэн заасан нь бус хуулийг хэрхэн хэрэглэсэндээ үнэн нь байдаг” гэх дүрэм хууль сахиулагчдын дунд байдаг нь гэм биш зан. Тэр дундаа зөрчлийн тухайд бүр ч ээдрээтэй. Төрийн дардастай бүхэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад өөрийн дураар шийтгэл оноож, олон хуулийн дундаас аль санаанд нийцснээ сонгож шийтгэдэг тэр үе аль хэдийнэ ард хоцорчихлоо. Үүний үндэс нь Зөрчлийн тухай хууль. Өмнө нь үйлчилж ирсэн энгийн шударга бус зүйлчлэлээс жишээлье.

  1. “Танхайрах” гэмт хэрэг, “танхайрах” захиргааны зөрчил гэсэн хоёр ижил нэртэй, ялгахад бэрх үйлдэл байсан. Үүнийг хэрхэн томьёолох нь тухайн шүүгчийн л үзэмж байлаа.
  2.  Хуурамч диплом хийх нь уг нь гэмт хэрэг. Гэмт хэргийн хуулиараа шийтгэл хүлээх ёстой. Гэтэл үүнийг Дээд боловсролын тухай хуульд зөөлрүүлээд зөрчил гээд үзчихсэн. Энэ тохиолдолд шүүгч, хууль сахиулагч хэрхэн үзэхээс хамаарч асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн гол зорилго нь хайнааг хагалах. Би улаан өнгийг тод улаан гэж хэлэх, миний найз улаан өнгийг хүрэн улаан гэж хэлэх эрхгүй боллоо гэсэн үг. Нэг ёсны улаан л бол улаан. Цас бол цас, бороо бол бороо гэдэгтэй адилхан. Ингэж Зөрчлийн тухай хуулиар “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж томьёолсон. Нийтдээ 1250 орчим хуулийн төрлийн зөрчлийг 208 хуульд тарааж цацан байршуулж, ямар ч уялдаа холбоогүй хэрэглэдэг байсан удаатай. Тэр дундаа зөрчил үү, гэмт хэрэг үү гэдэг нь тодорхойгүй. Үүн дээр хуульд ч, өмгөөлөгчид ч “ажиллах”, өөрийн сонирхлоор хуульчлах боломж нь нээлттэй. Гол нь, хайнааг нь хагалах судлаач, эрдэмтэн ч ховор.

Иймд судлаачид “Монгол Улсад зөрчилтэй холбоотой асуудлыг энэхүү Захиргааны хариуцлагын тухай хуулиар бүрэн зохицуулж чадаагүй, хэм хэмжээний хоорондын зөрчил, давхардал бий болгосон зэрэг нь иргэдийн дунд хууль сахиулагч, шүүгчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж хардах, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх, гэмт хэрэгтэнд ял завшуулдаг гэж дүгнэхэд хүргэж байгаа бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийг Гэмт хэргийн тухай хуультай уялдуулан гаргах гол үндэслэл болж байна” гэдэг дүгнэлт гаргасан нь байдаг.

Дахин жишээ авч тайлбарлая.

  1. Нэг аймагт нэг хонь хулгайлсан хүнийг хулгайн хэрэг хийсэн гэж үзсэн
  2. Нөгөө аймагт нь зөрчил болгож торгууль оноосон

Яг ийм жишээ хангалттай олон бий. Зөвхөн энэ ч бус. Ашигт малтмал хууль бусаар олборлосон, Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд бүгд хоёр өөр хуулийн хоёр өөр заалтаар шийтгэгдэх боломжтой байсан гэж болно. Энэ нь нөгөө л ажлын туршлага гэхээс илүүтэй авлига, хээл хахуулыг бий болгох, ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдөх тийм л гарах гарц руу түлхсэн. Үүний тулд өнгөрсөн найман жилийн турш хийсэн судалгааны дүнд Зөрчлийн тухай хууль гэх шинэ нэр томьёо, томьёолол, хуулийн хэм хэмжүүр гарч ирсэн нь энэ.

Ингэснээр үр дүнд нь хэрэв Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлүүдийг гаргасан бол торгох, эрх хасах, эрх хязгаарлах гэсэн хоёр төрлийн шийтгэлээр шийтгэнэ. Өөр хувилбар гэж байхгүй. Гэхдээ торгууль нь иргэн хүнд дээд хэмжээ нь 10 сая төгрөг. Албан тушаалтан болон аж ахуйн нэгжид дээд хэмжээ нь 900 сая төгрөг. Өөр хувилбар гэж байхгүй.

Харин энэ шийтгэлийг зөвхөн шүүхээр явж, нуршиж, сунжруулах шаардлагагүй. Хууль сахиалагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, улсын байцаагч зэрэг эрх бүхий албан тушаалтан л шийдчихнэ. Ингэснээр урт удаан хугацаанд үргэлжлэх шүүхийн үйл ажиллагааны хөлд иргэн ч тэр, хохирогч тэр ядарч, туйлдах шаардлагагүй болж байгаа юм.

Мэдээж хуулийг илүү ойлгомжтой болгох үүднээс Зөрчлийн тухай хуульд хамрагдсан заалт тус бүрийг Хүн амын эрүүл мэнд, орчны аюулгүй байдлыг хамгаалах журмын эсрэг зөрчил, Байгаль орчныг хамгаалах журмын эсрэг зөрчил, Тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил гэх мэтээр бичиж болно. Мөн зөрчлийн хэмжээг ч нэг бүрчлэн мэдээллэж болох. Гэсэн ч ерөнхий ойлголт гэдэг хамгийн чухал нь. Өөрөөр хэлбэл, ерөнхий ойлголт гэж байхгүй болчихсон байсан 598 хуулийн харилцан адилгүй, урвуулж шарвуулж болох, өөр өөрийнхөөрөө тайлбарлаж болох заалтыг Зөрчлийн тухай хуулийн хөмсөг дор багтааж, 228 зөрчлийг томьёолсонд хуулийн ач холбогдол нь оршиж байгаа юм.

Товчхондоо, зөрчил өнгө будаггүй, эв энгийн тайлбарлагдах болсон нь энэ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан боловсруулж байх үедээ хийж тайлбар нь бодит байдалтайн ийн нийцэж. Гол нь өнгө будаггүй хууль гэдэг өөрөө хэрэгжүүлэхэд хялбар, ээдрээ будилаангүй байдаг болохоор үүнийг ХУУЛИУДЫН ХУУЛЬ хэмээн тодотгосон нь ч учиртай.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)