Г.Батхүү өлсгөлөн зарлаж, АПУ-г монголчууд тэжээх цаг ирэх бий вий

2016-11-28 16:31:18

Ардчилсан нам их хурлаа 12 дугаар сарын 6-нд товлосон. Уг хурлаар намын дүрмийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хариуцлагатайгаар мэдэгдсэн ч зарим 1 нөхөр хурлыг бусинуулж, хүслээ хангахаар шийдсэнээ ил цагаан зарлаж эхлэв. Зарим 1 хүмүүсийн 1 болох АПУ-ийн Батхүү Ардчилсан намын үүрийн дарга нарын холбоо гэгчийг байгуулж, өөрийгөө тэргүүнд нь залаад холбооныхоо гишүүдийг угжиж эхэлсэн бололтой. Харин АПУ-ийн бүтээгдэхүүнээр үү, мөнгөөр үү гэдэг сонин. Түүнд тэр 2-оос өөр зүйл байхгүй нь харамсалтай.

 УИХ-ын сонгуулийн өмнөхөн Лу.Болдтой нийлж МоАН санаачилга гэгчийг байгуулан мөнгөөр бороо оруулж сагсуурсан Г.Батхүүг Хан-Уулчууд хөсөр хаясан. Өмнөх  сонгуулиар нь Өвөрхангайд нэр дэвшихдээ мөнгө, архи тараасан хэмээх будилаанаа Хан-Уулын шүүхээр эцэслүүлж, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн нь Өвөрхангайчуудыг доромжлоод зогсохгүй Хан-Уулчуудыг басамжилсан хэрэг болсон юм. МоАНсанаачилгын нэрээр өндөр албан тушаалд очих Г.Батхүүгийн мөрөөдөл нь бутран унасан ч Ардчилсан намын үүрийн дарга нараар шат хийж, намын дарга болохоос өөр зүйл түүнд одоо бодогдохгүй байгаа бололтой. Ямарсайндаа л өөрийн угжсан үүрийн дарга нар буюу холбооныхоо гишүүдийг их хурлын төлөөлөгчдөөр сонгохыг шаардаж, шаардлагыг нь хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлсэн байхав дээ. Намын их хурал бус үүрийн дарга нарын хурал болох нь Г.Батхүүд ашигтай. Учир нь түүний төлөвлөгөөгөөр бол Ардчилсан намын үүрийн дарга нарын холбооны гишүүд их хурлын төлөөлөгчдийн олонхийг бүрдүүлж, намын дүрэм мэтийн жижиг асуудлыг хэлэлцэлгүйгээр намын даргын асуудлыг хэлэлцэж, олонхиороо түрээ барин Г.Батхүүг намын даргаар батламжлах ёстой. Түүнээс биш Ардчилсан нам шинэчлэгдэх, зөв голдиролдоо орох эсэх нь Г.Батхүүд ямар ч хамаагүй асуудал.

 

“100-хан сая төгрөг амлаад залуучуудынх нь холбоог авчихаж чадсан юм хойно, хэдхэн тэрбум төгрөг үүрийн дарга нарт хаяад их хурлынх нь төлөөлөгчдийн квотыг авчихаж чадна” гэж мөнгөндөө итгэж яваа энэ хүний хүслийг Ардчилсан намынхан гүйцэлдүүлэхгүй бол чадна гэж явсаар байгаад бүх мөнгөөрөө бороо оруулаад, Г.Батхүү өлсгөлөн зарлаж, “АПУ”-г монголчууд тэжээх цаг ирэх бий вий.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)