Лу.Гантөмөр: Ардчилсан намын шинэчлэлийн ард Монгол Улсын хөгжлийн том филисофи явах ёстой

2017-01-17 13:55:51

Ардчилсан намын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөрийн топ 20 ишлэл

  1. Ардчилсан нам үзэл бодолдоо үнэнч, алсын хараатай, фракцгүй, нээлттэй, иргэдээ сонсдог бодлогын нам болох ёстой.

2. Ард түмний мөнгийг хэмнэе

3. Би Монголын мянга, мянган багш нартаа итгэдэг.

4. Дэлхийд өрсөлдөх монгол хүчийг төрүүлэхийн төлөө хамтдаа урагшилцгаая.

5. Монголын хүүхэд бүр шийдвэр гаргах чадвартай, илүү ухаалаг, илүү өндөр төвшинд амьдрах чадвартай болж чадаж байж л Монгол Улс хөгжинө.

6. Улс төрч хүн багаар ажиллах чадвартай, хүний тусыг авч эргээд хүнд тусалдаг зан чанартай байх ёстой.

7. 2020 оны ялалтаа хамгаалахын тулд өнөөдрийн санал худалдан авагсдад үгүй гэж хэлцгээе.

8. Ардчилсан намын дарга нарын нам бус гишүүдийн нам болгохын тулд шинэчлэл хийх хэрэгтэй.

9. Үнэнтэй нүүр тулах цаг болсон. Гэхдээ худлаа ярьж болохгүй.

10. Би нэг цэгт төвлөрсөн үзэл бодол тээгчдийн нам болгож чадна.

11. Авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүнийг төрийн албан тушаалд томилдог байж болохгүй.

12. Надад ямар ч фракцийн дэмжлэг хэрэггүй.

13. Ардчилсан намыг шинэчлэх хүсэлгүй, шинэчлэх бодолгүй хүмүүс одоо болих хэрэгтэй.

14. АН-ын шинэчлэлийн ард Монгол Улсын хөгжлийн том филисофи явах ёстой.

15. Нэгдмэл үнэт зүйлс, намын үзэл баримтлалаа умартаж, нэгдсэн бодлогогүй болж, намын дүрмээ хэрэгжүүлэхээ больсон нь эе эвдрэхийн суурь шалтгаан болсон.

16. Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна.

17. АН шинэчлэгдэж чадахгүй бол хэн нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд үзээд ялахгүй

18. Шинжлэх ухаанд мөнгө, хүрэл гэж байхгүй, зөвхөн алтан медаль байдаг. Бид дэлхийн шинжлэх ухаанаас алтан медаль авахын төлөөх өрсөлдөөнд орох ёстой.

19. Би “Болор цом”-д ороогүй. Ардчиллыг авч явах намын даргад өрсөлдөж байна.

20. Ардчилсан нам баялаг бүтээж байгаа хүн рүү дайрдаггүй нам болох ёстой. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)