Лу.Гантөмөрийг З.Энхболд сунгаанаас татах уу

2017-01-24 16:49:44

УИХ-ын дарга асан З.Энхболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үзэрээ “Зөвхөн УИХ-ын гишүүнийг сонгоорой” хэмээн уриалж, Ардчилсан намын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөрийн нэрийг татах шаардлагатай гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр Лу.Гантөмөрийн ерөнхий менежерээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн асан М.Батчимэг мэдээлэл хийж “АН-ын даргын сонгууль хэт нэг талыг баримталсан, гаргасан шийдвэр журмаа баримтлахгүй, гишүүдийнхээ сонгох сонгогдох эрхийг зөрчиж шударга бус явагдаж байна. Иймд эсэргүүцлийн арга хэмжээ авахаар ярилцаж байна” гэсэн мэдэгдэл хийв.

Түүнчлэн Орхон аймгийн Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийж “Манай аймгийн 500 гаруй гишүүнийг шинэчилсэн бүртгэлд бүртгэсэнгүй. Энэ нь намын гишүүдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал” хэмээж байв. Энэ байдлаас харахад Ардчилсан намын дарга З.Энхболд нэр бүхий УИХ-ын гишүүдийг дэмжихийн тулд Лу.Гантөмөрийн нэрийг өрсөлдөнөөсөө татаж мэдэх бололтой. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)