Ц.НЯМДОРЖ:Хүүгээ хоёр удаа "Эрдэнэт"-тэй гэрээ хийхэд би таньдаг хүндээ хэлж өгсөн

2017-01-24 17:00:50

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоос хүүхдийг нь "Эрдэнэт" үйлдвэрт шахаа хийсэн тухай мэдээлэл гарсантай холбогдуулан тодруулга авлаа

-Таны хүүг “Эрдэнэт үйлдвэр”-т 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэсэн мэдээлэл гараад байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -2004 онд нэг удаа, 2006 онд нэг удаа миний хүүхэд Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийсэн юм байна лээ. Ном журмынхаа дагуу гэрээгээ хийгээд больсон. 2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нуугаад хаагаад байх зүйл байхгүй. С.Эрдэнээ гишүүнд баярлаж байна. Намайг энэ асуудлыг хөндөж эхэлснээс хойш Ц.Нямдорж шахаа хийх гэж байна, өөрийнхөө хүнийг Эрдэнэтэд томилуулах гэж байна гэсэн гүтгэлгийг гурван сар явуулж байгаа. Энэ мэдэгдлээрээ миний нэр төрийг цэвэрлэхэд их тус дэм боллоо гэж баярлаж байна. Тухайн үед болоод өнгөрсөн зүйл. Нэг удаагийн гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ.Миний хүүхэд Эрдэнэт рүү хоёр удаа явахад би таьдаг хүндээ хэлсэн юм аа. Миний хүү нэг ийм юм яриад байна. Боломжийн байвал хууль, дүрмийн дагуу өөрт ч, өрөөлд ч халгүй туслахыг бодоорой гэж гуйсан юм. Тэрийг нуух зүйл байхгүй. Хүүхэд нь нэг ажил хийх гэж байхад хууль зөрчихөөргүй бол ганц үг хэлэх нь хүн ёсны хэрэг. Бултаад байгаа юм алга.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)