“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авбал нэмж 100 сая доллар төлнө

2017-01-24 17:18:42

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” корпорацид худалдсан нь Үндсэн хуулиас эхлээд Олон улсын гэрээний тухай, Төрийн өмчийн тухай, Компанийн тухай хуулийг зөрчсөн тул төрийн эзэмшилд авах хэрэгтэй хэмээн үзэж, УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийсэн. Ингэхээ Худалдаа хөгжлийн банканд байршуулсан Хөгжлийн банкны бондын мөнгөнөөс ОХУ-ын “Ростек” корцорацид төлсөн 400 сая ам.долларыг нь төлөх боломжтой гэж үзсэн байна.

Тэгвэл зөвхөн 400 сая доллар бус нэмж 100 сая доллар төлөх ёстой гэдэг мэдээллийг хүргэе. Учир нь “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал О.Орхон УИХ-ын гишүүдэд хийсэн мэдээллийнхээ үеэр “Хэрэв 18 сарын дотор өөр этгээдэд шилжүүлэн өгвөл 100 сая ам.долларыг цаад талдаа төлөхөөр гэрээнд оруулсан байгаа” гэдэг тайлбар хийж байсан юм. Иймд тус банкны хувьд 500 сая долларыг улсаас авахын зэрэгцээ ам.долларын өсөлттэй холбогдуулан Засгийн газар чамгүй төлбөрт унах нь тодорхой ажээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)