Хошин шогийн хорлолд торгууль ноогдуулдаг болгоё

2017-02-23 12:31:09

Сүүлийн үед зурагт асаахаас ч айдаг боллоо. Сайн гэсэн телевиз, нэвтрүүлгийг үзэхэд дундуур нь заавал 3-7 минутад реклам гарна. Тэр рекламыг нь хүүхдүүдээсээ нуух гэж бөөн юм болно. Энэ бэрхшээл зөвхөн манай гэр бүлд бус бүх л айл өрхөд бий болсон гэвэл хэтрүүлсэн болохгүй. Учир нь, хошин шогийн жүжигчид та биднийг төдийгүй үр хүүхдийн минь сэтгэл, оюун мэлмийг бохирдуулж, бараа бүтээгдэхүүн зарахаас илүүтэй нийгмийн сэтгэл зүйг доройтуулах эх үндэс болох нь хэрээс хэтэрчихлээ.

Жишээ нь, “Талх чихэр” компанийн “Түмэн наст” хэвийн боовны сурталчилгаа байна. Монгол Улсын гавьяат жүжигчин цолтой Аглуу буюу Л.Баттулгын Соёлын тэргүүний ажилтэн гэх гуншигтай Т.Бархүү нарын тоглосон тэр рекламны агуулга, сурталчилгааны хэв маягийг хараарай. Атаарахсан, хорссон, болхи бүдүүлэг араншинг бүхэл бүтэн үндэсний хэв  маягтай бүтээгдэхүүндээ үндэсний хамгийн том хүнсний үйлдвэрлэгч нь ашиглаж байна. Тэд энэ хосолсон жүжиглэлт гэгчээрээ өнгөрсөн хугацаанд Төрийн банкнаас чамгүй мөнгө халаасалсан байж таараа. Тэр бүртээ саажилттай иргэдийн эрүүл мэндийг шоглож, тэднийг атаа, хорслын гол бай мэт харагдуулсан. Үүнийхээ төлөө нэг ч уучлалт гуйгаагүй. Ойр дотны ах дүү, хамаатан садан, найд нөхдөө шинэ байранд орж, шинэ унаатай болоход хадаг зүүж, ерөөл өргөн сайныг ерөөх нь монгол түмний зан заншил болохоос атаарахсандаа савж унаад, саажилттай болдог түмэн олон гэж байхгүй. Арай арай гэхэд ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагаа ухамсарласан тэдний энэ увайгүй жүжиглэлтийг харсан бага насны хүүхдүүд учраа мэдэхгүй инээгээд сууж байгаа. Харамсалтай нь, эргээд урлагийн үзлэгтээ хуулбарлахаас эхлээд бусаддаа хандах хандлагадаа ч үүнийг бодит байдал, зүй ёстой үйлдэл мэт үзүүлж хэвшвэл аав, ээжүүд бид хаашаа харж хашгирах вэ. Бухимдах вэ. Учир нь, алиа марзан тэдний үзүүлбэрийг бага насныхан үзээд зүгээр л инээдэг. Инээхэд учир бий гэж хэлээд үг ойлгох насан хүрээгүй хүүхдүүдэд бид нар юуг учирлаж хэлэх юм.

Л.Баттулга болон Гавьяат жүжигчин Н.Ариунболд нарын удирдаж тоглосон Улаанбаатар телевизээр гарсан шинэ жилийн тоглолт байна. Үзье гэх нь ээ ч үзэх аргагүй хэрүүл тэмцэл, атаархал, болхи бүдүүлэг үгсийн цуглуулга, араар тавилт... Ямар ч инээдэм, хошин жүжиглэлт байхгүй. “Х ТҮЦ” хамтлагийн “Юнивишн”-ээр цацсан хөтөлбөр ч ялгаагүй. Бүгд доромжлол. Ард түмнийхээ амьдралын уур бухимдал, стрессийг тайзан дээр эрээн мяраан хувцас өмсөж үзүүлэхээ урлаг гэж боддог энэ хошин урлагийнханд бид нар хэдий болтол хорлуулах вэ. Кино хийнэ гэхээрээ тайзныхаа үзүүлбэрийг кино болгоод тавьчихна. Хошин шог гэхээр бөөн хэрүүл тэмцэл, атаа хорсол.

Саяхан “Сайн тавилга” гэх компанийн “Эмоци” хамтлагийн О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын тоглосон рекламыг харлаа. Айлын эхнэр эзгүйчилсэн нууц амраг хувцасны шүүгэнд нуугдаж байх юм. Гэтэл нөхөр нь хувцасны шүүгээгээ цонхоор гаргаад хаячихлаа. Харин тэндээс О.Тэмүүжин эв эрүүл, сав саруул бууж ирээд “Сайн тавилга” компанийн хувцасны шүүгээг үнэхээр бөх бат юм хэмээн сурталчилж байх. Ийм арчаагүй, ийм явуургүй, ийм бүдүүлэг сурталчилгаа гэж байж болох уу. Айлын гэр бүлийг эзгүйчилж, эхнэр, нөхөртэй нь амрагласан бол Өмнөд Солонгост гэхэд хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тэгэхэд манайд энэ үйлдлийг хошин шог болгож, тавилга сурталчлаад сууж байх. Үүнийг харсан өсвөр насны охид, хөвгүүдийн толгойд ямар сэтгэгдэл бид мэдэхгүй. Харин ирээдүйд амьдралд нь гарч болох сөрөг үр дагаврыг хошин шогийн салбадайнууд бус аав ээж нь, үр хүүхэд нь өөрсдийн биеэр төлнө.

Иймд “Х ТҮЦ”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци”, “Макс”, “Шинэ үе”, “Өнгөт инээд”... зэрэг хошин шогийн хамтлагуудад ёс зүйн хариуцлага хүлээх хууль, эрх зүйн орчинтой больё. Ядарсан ард түмнээ өвчнөөр нь нэг доромжилно, амьдралынх нь хүнд хэцүүг элэглэж, дээрэлхэнэ. Саяхан Ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Г.Жигжидсүрэн гуай нэгэн нэвтрүүлгийн үеэр “Би М.Баярмагнай тэргүүтэй хошин шогийн жүжигчдийн жүжиглэлтэд дургүй. Хүн доромжлоод ч байгаа юм шиг их эвгүй харагддаг. Нүүр амаа янз бүр болгоод л өөрийнхөө сул талыг давуу тал болгож жүжиглэдэг энэ их муухай” гэж ярьж байна билээ. Харамсалтай нь, өнөөдрийн нийгэмд Г.Жигжидсүрэн гуайгаас илүүтэй М.Баярмагнайг олон нийт таньж, түүнтэй зураг авахуулахыг илүүд үзэж байгаа нь нийгмийн оюун санааны хоосролтой холбоотой юм. Тиймээс нэгд тэдэнд тархиа угаалгахаа больё. Хоёрт, тэдний үзүүлбэрт ёс зүйн хариуцлага тооцох үүргийг салбар хариуцсан яаманд нь тодорхой болгож өгье. Эс бөгөөс ирээдүйд та бид гэртээ хэдэн ч М.Баярмагнайтай, хэдэн ч Л.Баттулгатай болохыг үгүйсгэх аргагүй юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлгэнд “Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй...” гэсэн мөр байдаг юм. Харин хошин шогийнхон бол доголон гэдгээр нь элэглэж, настай гэдгээр нь доромжилж, эмэгтэй гэдгээр нь элэглэсээр 20 жилийг өнгөрөөлөө шүү дээ... Адаглаад энэ үйлдлээсээ болоод амь насандаа хүрэлцэх дөхсөн ч юм билүү хэн мэдлээ. Ус асгалцдаг хэргээс үүдээд бодоход шүү. 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Болор      ip : 103.212.118.211 2018-11-04 17:06:11
Эмэгтэй хүнийг хошигнох нь аль ч дэлхийн комеди урлагт байдаг л зүйл. гэхдээ санал нэг байна. Хэтэрхий замбараагүй болсон. Хүмүүст зөв мессежийг өгдөг бол яаая гэхэв. Маазарсан хэнд ч хэрэггүй улиг болсон зүйлсийг одоо зогсоох цаг нь болсон.

Zochin      ip : 78.11.243.208 2017-06-03 21:02:20
Hun ineelgeh geed bur argaa barsan heden nuhuduud baina. Ed nart heleed nemergui baih. Yostoi l hemjee hyazgaar togtooj uguhgui bol arai l dendseen

зочин      ip : 122.201.31.75 2017-03-12 05:00:03
Хэн хэзээ тийм юм хэлчихсийн улс орон доройтохоор хошин шог цэцгэлдэг гээд. Хаана ч хошин шогийн урлаг хэдийд ч бсан гэдгийг бүх хүн мэднэ. Мэдээж улс доройтоод ирэхээр муу юм цэцгэлдэг учраас тэр мууг сайжруулах юмсан л гэдэг зорилгоор л хошин шог хийгдэнэштээ. Хошин хошин шогийн үзүүлбэрүүдээс зөвийг тусгаж авч чадахгүй бол чи өөрөө л үзэхээ байхгүй юу. Тэр тахир дутуу царай муутай хүмүүсийг чинь шоолоогүйштээ

Өвгөөдөй      ip : 103.242.47.42 2017-03-11 23:36:45
Хошин шогийнхон муу мулгуугийн цуглуулага. Улс орон самуурах нь хошин шогчдын хүлээлт . Чингис хаан хошин шогчид илбэчидийг хаа байсан газар үзэн ядаж улс самууруулахаас сэоргийлж байсан байдаг. Аглуу татаж унах ч яахав өөрт нэг ирэх муу үйл биз гээд өнгөрлөөч өвчтөй хүнээр даажиигнах нь зохисгүй. Ер нь хорин жил мөнгө олсон аргаасаа салж чадахгүй болсон гаж донтон болох чиглэлрүүгээ орж байгааг мэддэхгүй инээхээр болж байна гэж бодсоор мунхарч байгаа хүмүүсийн нэгпдэл болж байна шүү.

Хүн      ip : 202.5.196.10 2017-03-07 17:35:30
Реклам хийлгэж байгаа компанийнхан юу бодож тийм хөгийн юм хийлгэдэг байнаа. Бүр хүн жигшмээр юм хийлгээд байдаг.

Зочин      ip : 122.201.22.8 2017-03-03 12:11:10
Бүх зүйл 2 талтай. Төгс төгөлдөр юм гэж үгүй. Тиймээс аливаа юмнаас авахыгаа аваад хаяхыг нь хаях хэрэгтэй. Бүтээлч зөв шүүмжийг хүлээн авах хэрэгтэй. Түүнээс биш бусдад атаархаж, доромжилж, урмыг нь хугалж, элдвээр хэлэхээ болимоор юм. Бүр цаазал ч гэх шиг. Ухаантай хүн бол хэзээ ч бусдыг ингэж хэлэхгүй. Тэгэхээр юу хэлж байгаагаараа хүн өарийгөө таниулах юм даа. Энэ жүжигчдэд дуртай олон үзэгчид байгаа. Тэдний үзэл бодол, сонирхлыг бас хүндэтгэж үзэх хэрэгтэй. Заавал бүх хүнд таалагдах албагүй. Дуртай нь үзнэ биз, дургүй нь болино биз. Энэ жүжигчид төсвөөс цалин аваагүй, авлига аваагүй, хулгай, залилан, дээрэм хийгээгүй, өөрсдийн хүч хөдөлмөрөөр хийх юмаа хийгээд л явж байна. Та ч гэсэн өөрийн мэддэг, чаддаг юмаа хийгээд яв. Харин таны хийсэн болгон чинь бүх хүнд таалагдаж байна уу? Бод!

oogii      ip : 202.9.43.199 2017-03-03 00:31:57
demjij bna heden marzan mangar batsaanuud uursdiiguu od gej boddog baihdaa Mongoliin ard tumniig doromjilohoos uur gavitai ym baihgui
Ter Booeoo Agluu Bataa bas neg churgur hytad tsaraitai hen bilee neriig ni medehgui bna

Сувд      ip : 202.21.106.154 2017-03-02 23:31:28
Мөнгө олох хялбар арга болжээ. хайран сайхан залуу чадалтай жүжигчид татагдан орсон нь харамсалтай.

zochin      ip : 202.179.6.38 2017-03-02 09:43:50
hun ip: 202.9.42.11 zailuul utaanbaatariin utaandaa hordood yu bichij bgaagaa medehee baij dee. muu malaas dor amitan mini huduuniihun yagaad erguu baidag yum be, cham shig ugaart bohirdson erguug bodvol huduuniihun chuluutei setgej henees ch haraat busaar amidarch chadaj baigaa ard tumen shuu, huduuniihniig erguugeer ni duudahiig bodvol chi urd zugiin erliiz, hurliiz amitan baigaa daa

Сувд      ip : 66.181.182.179 2017-03-02 08:43:05
Үнэхээр хүсэн хүлээсэг шүүмжийг ямар сайхан бичиж тавиваа. Дэмжиж байна.

zochin      ip : 202.72.245.138 2017-02-26 15:53:53
bi ali eret hoshin shog uzehee baisan daa.ineehee ch bolison.defekteeree hun ineelgeh gej yadsan yumnuud.booeo bol bur maajig emee bolsoor baigaad obgonii durd bur baihgui boltson nogoo l maajig emeegiinhee durluu orchood bailee chaabaas bolibol taarna

Hoshin gar      ip : 27.123.214.126 2017-02-25 16:59:36
Erguu malnuud shdee ugaasaa. Yumiig ni uzehee boliod udaj bn. Emee uvuuguu doromjlono. Huduugiinhnuu doromjlono. Emegtei hunuusiig doromjlono. Yostoi novshnuud

Багш хүн      ip : 66.181.184.220 2017-02-25 11:56:37
Яааг үнэн энэ шүүмжийг бичсэн хүнд талархаж бна.
БУДААЧ БУДААЧ гэхээр САХАЛАА будав гэгчээр...
Нийгэмд байгаа НИЙТЛЭГ гаж бурууг шүүмжилж зөв тал руу нь чиглүүлэх үүрэгтэй урлагийнхан харин бүр шинэ гаж үйлдлийг сурталчилдаг өөрсдөө зохиож тараадаг болсон бна Дэлгүүрт яваа танихгүй хүнээс Батаа шиг юм асуух хүн байхуу байвал тэр шар хадны галзуу оргож яваа хэрэг!!!!!

Zochin      ip : 115.161.255.75 2017-02-25 03:28:16
Niigemd bdag zuiliig l shogcholj, hetruulegteigeer haruuldag shde hoshin shogiihon. Ene 2n maazralt yu ni tiim hor hunuultei bga bilee? Iim bj bolohgui l gedgiig haruulaad bn gj huuhduuddee tailbarlaad ugnu biz dee!!

Sumiya gz nikolai      ip : 59.153.85.115 2017-02-24 23:30:37
Иргэн 2017-02-24 09:42:39
Нийгмийн оюун санааны түвшин ийм болж. Түүнд таарсан урлаг л орлоготой бна ш дээ. Та нар үзэхээ л болчихгүй юу. ШекспирийгШекспирийг үзэцгээе. Дампуурсан юм болно биз д.
Сэтгэл эмзэглүүлмээр ч Ромео Жүлэтта дээр лав бөгс бөөр, онгон зандан ярьдаг юм билээ. Ядаж байтал яг тэр хэсэг дээр массаараа хошин шог үзэж байгаа аятай инээдэм болсон.

emegtei      ip : 217.244.147.183 2017-02-24 23:17:56
Yadag ch baisan xoshin urlagiig tal buriin aviyastan jujiglene.
Xun ineelgene gedeg buyan, tuuniig yaj tusgaj avax ni xuvi xunii medremj.

Tiim ix durgui yum bol buu uz, uls tur xeruul avilgal, uvchin zovlongoo bicheed uuruu nervteed busdad muu energy tugeegeed yavj bai.

зочин      ip : 66.181.185.135 2017-02-24 20:24:34
Хаана улс орон доройтсон байна,тэнд хошин урлаг цэцэглэж байдаг.Урлаг дотроос хамгийн доод төвшин хошин урлаг байдаг юм.

sally      ip : 59.153.114.153 2017-02-24 20:11:49
odoo hoshin shog vzed ineed ch hvrhe bolij

uuree      ip : 202.9.41.160 2017-02-24 19:39:35
Hoshin shogiinhon huniig uanz buriin talaas shinleg hund hurteeltei surgamjtai zuil buteegeisei gej boddog shu

ssss      ip : 14.39.14.237 2017-02-24 19:36:36
Jaahan uchirtaihan togloh heregtei l dee...ZARIMdaa heteryyleed baidag....gehdee heden jujigchidee muulaad yahav... HOSHIN shog shyy dee...doromjlol gej 1 ih hundeer tusgaj avaad ch bas demiil bna... harin ter BATZAYA...SOSORBARAM ...BATSYH...TUYA ED NARIIN YED bol neeree ch davs hujiriigni taaruuldag baij...

анти орк      ip : 103.10.22.90 2017-02-24 19:29:59
хөөрхий энэ хэд чинь ингэж марзагнаж алиалж биднийгээ доромжилж алцганж тэнэгтэж байж л гэдсээ тэжээн ш дээ өөрөөр амьдарч чадахгүй.Харин оркууд л оркуудыгаа хөөргөөл байгаа байх

шүүхэд өгнө      ip : 124.158.107.9 2017-02-24 17:31:22
Би ер нь буддын шашинаа дандаа доромжилж байдаг явдлыг шүүхэд хандана гэж бодож байгаа.

Зочин.      ip : 202.9.40.129 2017-02-24 17:22:09
Би жүжигчин хүн. Хошин шогийн эл дол болсон жүжигчдийг харахаас уур хүрдэг. Урлагийн нэр хүндийг гутаасан,чадвар хомс алиалагчдаа ард түмэн таашаагаад бүр гавьяа шагнал өгөөд хөөргөөд ыайгаа нь бид овуны хоосролд орсныг илтгэнэ. Нэг мэтгэжлийнх учир атаархлаа гэж бодож магад гээд би дуугардаг ч үгүй, харьцахаас ч дургүй хүрлэг. Харин энэ постыг бичсэн хүнд баярлалаа

Ард      ip : 122.201.24.224 2017-02-24 17:10:25
Хошин шог ч гэж дээ зайлуул. Муу алиа салбадайнууд.

Шинэчимэг      ip : 43.242.243.143 2017-02-24 16:24:34
Яг зөв хэлжээ, маш олон гаж буруу утга санаатай реклам хошин шог байдаг, жишээ нь : мөрөөдөлийн театрын Алтан шагай , Баттулга 2 ахын тоглосон эрдэнэт хивсний суртчилгаа . Сайхан амьтантайгаа танилцуулаач ч гэж байх шиг , Энэ реклам гарсанаас хойш манай ангийн хүүхдүүд энэ үгийг хэлж марзганадаг болсон . энэ бүх зүйлд хяналт тавих цаг болсооон

Ali deerees hyatadiin bodlogo yavuuldag bolson      ip : 91.231.169.123 2017-02-24 14:09:06
Agluu magluu Nooeoo mooeoo geed hoshin shogiin garuud uur ulsiin tuluu uilchilj Chingis haan,Mongoliin turiin duulal,dalbaa geed hundetgej boloh buh zuiliig udaa daraa olon davtamjtaigaar doromjilj ireedui hoichiig elii balai,tanhai balmad bolgohod madh ih hor nairuulj ineelgej tenegtuulj mangartuulj doromjilj baigaag Soeliin yam,Huuli huch,Yagnuuliihan nuden balai chihen ni dulii baigaag haraad uneheer heleh ug baihgui baina.Naad elii baliainuudiig torgoh ni baitugai Mongol ulsiin turt eosiig doromjilsonii tuluu tsaazlah eostoi!!!

mhn      ip : 27.123.214.114 2017-02-24 13:50:50
zochin 2017-02-24 09:50:47
jujiglene gedeg chin hen hunii hiiged barahgui hetsu ajil bhaa huniig shuumjleh amarhan ymiig sain talas ni haraach chi
yer ni ard tumen yadarsan zowson tsagt hoshin shogiihon mongo hiij bayjdgiig medhu sn bodood uz naad jijken tarhindaa

Huuhedtei      ip : 220.239.117.100 2017-02-24 13:29:15
hun 2017-02-24 09:12:45
Huuhed gargaj chadahgui bn gdg emegtei hunii hamgiin tom zowlon. Tegtel uuniig n ingej eldeweer heleh shaardlaga bhgu. Humuust tuslaad buyan bolj bgaa n unen. Etssin dundee ur dun l chuhal. Uuruu ymar teneg ym yridag hun be.
Undarmaa ohintoi

уншигч      ip : 124.158.109.215 2017-02-24 12:37:04
hun 2017-02-24 09:12:45
Huuhed gargaj chadahgui bn gdg emegtei hunii hamgiin tom zowlon. Tegtel uuniig n ingej eldeweer heleh shaardlaga bhgu. Humuust tuslaad buyan bolj bgaa n unen. Etssin dundee ur dun l chuhal. Uuruu ymar teneg ym yridag hun be.
энэ хүний хүүхэд гаргах гаргахгүй чамд ямар хамаа байнаа.

Otgonbayar      ip : 202.70.46.235 2017-02-24 12:27:38
Yaag unen yum bichij ene neg heden teneg yumiig hen uzhev oilgomjtoi.reklam hiilgej bga gazruud uuriinhuu buteegdhuuniig bish ene heden koshin garuudiig surtchilaad bga

ld      ip : 223.39.188.49 2017-02-24 11:54:04
oorsdiig ni shoolood doromjlood bhad l ineegeed vzeed bdag saihan teneg garuud shv.

zochin      ip : 183.81.169.59 2017-02-24 11:34:40
Minii aav 80 duhuj yavaa nastai hun. Gesen ch hoshin shog uzeh uneheer durgui. ene marzan humuusiig harj suuj tsagaa barj yuhev gdg yum. Uund uchir bdag l bh.

Зөгий      ip : 202.179.25.158 2017-02-24 11:28:13
Энэ хэд дүүрчээ хамаа алга тэр Өлзийхүүгийн баг одоо БОЛЬ БОЛЬ

Зөв зөв      ip : 43.242.243.208 2017-02-24 11:05:46
Тэр Моду гээд архины реклам байна арай арай

a      ip : 182.160.32.55 2017-02-24 10:48:05
Neg ym oilgoh heretei hoshin shog arai denduu haana yu bna tend ni nuguu heden hoshin shogchid reklam, kino, nevtruuleg geel ene ene heden medrel muutai humuus chin bid naraar daajignaad bnashdee

zzz      ip : 112.72.11.115 2017-02-24 10:28:57
Mash zuv zuiliig hunduj bichsen bna.

Ммм      ip : 122.201.31.7 2017-02-24 10:01:26
Үнэн нийтлэл бичсэн байна тэртээ 2006 оноос хойш өнөөг хүртэл ажилаа алдаж хошин шогийн үзвэрийг зорьж үзэхээ болсон байлаа гэж .үзэж байгаа нөхдүүд н оркууд л байдаг юм биш үү за тэгээд тэр эрчүүдийг н эмэгтэй дүрд тоглож байгаа н гэж харж сонсохоос залсан байлаа гэж

zochin      ip : 119.40.103.178 2017-02-24 09:50:47
jujiglene gedeg chin hen hunii hiiged barahgui hetsu ajil bhaa huniig shuumjleh amarhan ymiig sain talas ni haraach chi

zochin      ip : 119.40.103.178 2017-02-24 09:47:23
arai ch ingej bolohgui bhaa strestei niigmiig ene humuus l zoolruulj bga shu dee ingej bichcheed ichihgui uzeed ineedeg l biz

Иргэн      ip : 202.131.250.130 2017-02-24 09:42:39
Нийгмийн оюун санааны түвшин ийм болж. Түүнд таарсан урлаг л орлоготой бна ш дээ. Та нар үзэхээ л болчихгүй юу. ШекспирийгШекспирийг үзэцгээе. Дампуурсан юм болно биз д.

zochin      ip : 61.134.101.80 2017-02-24 09:40:28
hen eniig sedee vee mash zov 100% demjij bna bas ene uchirgvi ih reklamiig bolimoor bna svvliin ved zuragt vzhee bolisoon vzej bgaa yumaa barag marttal surtchilgaa gargana yavaanda zuragt vzeh hvngvi boloh baih daa

хүн      ip : 202.179.31.109 2017-02-24 09:28:55
зочин 2017-02-23 15:17:41
Энэ атаархагч жөтөөрхөгч хэн бэ? Хорсолдоо шатсан юм биччихээд нэрээ нуугаад байдаг ийм шаарууд л манай нийгмийг хордуулдаг. Аягүй бол өрсөлдөгч жүжигчин, өөрийг нь хэн ч тоодоггүй, алиалах гэж алцганадаг авъяасгүйгээ ойлгодоггүй орз байгаа даа. Нэрээ хэлээч ээ адгийн матаач аа
Улс орон доройтоод ирэхээр марзан улсууд нь олширдог жамтай. Тэгээд энэ хэдэн марзан нөхдөдөө гавьяат гээд бүр хөөргөөд тавьчина. За тэгээд нөгөө марзан гарууд юу ч хийхээс буцахгүй болно доо.

hun      ip : 202.9.42.11 2017-02-24 09:12:45
Үхэрүүд 2017-02-24 01:30:44
Хөгшин шогийхон бол 1 бол хөгшин эмгэн өвгөн, эсвэл тахир дутуу мэдрэл муутай хүн, эсвэл салсан нийлсэн гэр бүлийн хэрүүлийг хамгийн ядуу хэлбэрээр үзүүлж, өнөөхийг нь хөдөөний эргүүнүүд нь үзэж баясдаг л нийгэмд амьдраад байшдээ. Урлагийхан дотроо хамгийн их мөнгө олдог баяжсан хүмүүс бол хошин шогчид. Тэд чадвартайдаа ч биш, масс тийм л юм ойлгох хэмжээний дорой сэтгэхүйтэй байгаа юм. Нийгмээрээ тэнэг байгаа нь тэдэнд сайн хэрэг, баяжих боломжийг нээж өгч байгаам. Баярмагнай, Аглуу, Нарансолонго, Ундармаа...нар хамгийн чадваргүй муу жүжигчид. Аглуу Сосорбарамын салтаанд өнхөрч явж л МУГЖ болсноос биш чадлаараа ч авцын биш!! Ундармаа хөгшин Батзаяатай явалдаж хошин шогт орж ирсэн, жүжиглээд явахгүйгээ мэдээд сайн үйлс нэрээр юм хийж олны анхааралд орсон Сайндаа ч биш хүүхэд гаргадгүйдээ л
Huuhed gargaj chadahgui bn gdg emegtei hunii hamgiin tom zowlon. Tegtel uuniig n ingej eldeweer heleh shaardlaga bhgu. Humuust tuslaad buyan bolj bgaa n unen. Etssin dundee ur dun l chuhal. Uuruu ymar teneg ym yridag hun be.

сс      ip : 122.201.27.244 2017-02-24 09:03:02
Анти-хошин шог 2017-02-23 19:42:49
Зүгээр л татвараа үнэнч шударгаар төлөөд явах хэрэгтэй байна. Бусад нь дүүрч, таарсан малнууд нь мөнгөө төлөөд үзнэ л биз.
Бараг л

на      ip : 103.26.193.245 2017-02-24 04:47:55
энэ хошин шог зүгээр доромжлол марзганал болсон шүү Хошин шог үзэхээр инээх гэж орсон болохоос гуниглах гэж ороогүй өрөвдөлтэй эмэгнэлтэй юм тоглоно. Энэ хэдийг хараад инээх биш уур хүрдэг болсон Батзаяа Сосорбарам Батсүх Туяа нар жинхэнэ хошин шог тоголдог байж .

Иргэн      ip : 150.129.142.232 2017-02-24 04:46:45
Хужаа Аглууг харахаар уур хүрэх юм

Hdh      ip : 59.153.115.137 2017-02-24 01:32:57
Hoshin shog ch ter kino ch ter buun ger buliin heruul shig yum hiideg bolson bn lee ene bol yavch urlag bishee

Үхэрүүд      ip : 172.91.5.14 2017-02-24 01:30:44
Хөгшин шогийхон бол 1 бол хөгшин эмгэн өвгөн, эсвэл тахир дутуу мэдрэл муутай хүн, эсвэл салсан нийлсэн гэр бүлийн хэрүүлийг хамгийн ядуу хэлбэрээр үзүүлж, өнөөхийг нь хөдөөний эргүүнүүд нь үзэж баясдаг л нийгэмд амьдраад байшдээ. Урлагийхан дотроо хамгийн их мөнгө олдог баяжсан хүмүүс бол хошин шогчид. Тэд чадвартайдаа ч биш, масс тийм л юм ойлгох хэмжээний дорой сэтгэхүйтэй байгаа юм. Нийгмээрээ тэнэг байгаа нь тэдэнд сайн хэрэг, баяжих боломжийг нээж өгч байгаам. Баярмагнай, Аглуу, Нарансолонго, Ундармаа...нар хамгийн чадваргүй муу жүжигчид. Аглуу Сосорбарамын салтаанд өнхөрч явж л МУГЖ болсноос биш чадлаараа ч авцын биш!! Ундармаа хөгшин Батзаяатай явалдаж хошин шогт орж ирсэн, жүжиглээд явахгүйгээ мэдээд сайн үйлс нэрээр юм хийж олны анхааралд орсон Сайндаа ч биш хүүхэд гаргадгүйдээ л

Bee      ip : 122.201.24.58 2017-02-24 01:25:38
За хө иймэрхүү явуургүй юм ярьж мэдээ бэлтгээд юүхэв/юу хийхэв/ дээ. Бичих сэдэв олдохгүй байгаа юмуу. Эсвэл зүгээр л хэн нэгнийг муулах гэж байгаа юмуу. Нэг юмыг сайн ойлго. Энгийнээр тайлбайрлая. Муу зүйл гаргаж байгаа нь ийм болов оо гэж жигшүүлэх гэж үзүүлдэг юм. Элэглэл хошигнол гэдэг бол утга учиргүй хүн инээлгээд байдаг зүйл биш. Муу гэдгийг нь мэдээд л байгаа юм бол заавал тэрийг дагана гэж яагаад бодоод байгаан? Бусдыг өөрөөсөө тэнэг гэж хэлээд бйагаа юмуу. Ийм элэглэл ойлгохгүй гэж байгаа хэрэг үү? Реклам гэдэг чинь барааг хүн авмаар болтол хүнд мартагдхааргүй толгойд нь үлдтэл сурталчилахыг хэлдэг юм шдээ. Тэрийг бол хошин шогийнхон сайн хийдэг шүү.

Шvvмжлэгч      ip : 202.9.43.114 2017-02-24 01:03:36
Vvнийг урлаг гэж хэлэхгvй. Хошин шог бол ухаалаг байдаг.





(0/800)