Ц.Ням-Осор даргыг “Эрдэнэт”-ийн асуудлаар эргэлзэхэд хүргэсэн ГУРВАН тайлбар

2017-04-13 11:31:04

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар төрийн эзэмшилд авах шийдвэр гаргаад чамгүй хугацааг үдлээ. Энэ шийдвэрийг дэмжих нэгэн байхад эсэргүүцэх хүн ч олон. Гэтэл олон нийтийн шийдвэр ийн хоёр хуваагдахтай зэрэгцэн тус үйл явцыг удирдан чиглүүлж, Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өөрийн үйлдэлдээ эргэлзэж яваагаа хэвлэлээр зарласан байх юм. Гайхмаар биш гэж үү. Саяхан л “Төрд авах нь зөв” хэмээн чанга дуугарч байсан төрийн албан хаагч гэдгээр нь бодоход шүү дээ. Учир нь, тэрбээр уг үйл явдалтай холбоотой өөрийн зүгээс гурван тайлбар өгсөн байгаа юм. Иймд тэдгээрийг нь товчлон хүргэе.

1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар бол төрийн өмчийн компанийн төлөөллийг сонгох ажилд оролцсон. Засгийн газраас ТУЗ хуралдуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүнийг чөлөөлж, гурван хонийг томилох. ТУЗ-ийн хуралдаанаар ийм асуудлыг хэлэлцэн шийдвэрлэ гэсэн тогтоол ирүүлсэн. Засгийн газрын шийдвэрийг л бид хэрэгжүүлсэн. Засгийн газрын шийдвэр зөв, буруу гэж хэлэх эрх зүйн үндэс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт байхгүй. Гэхдээ бид тухайн Засгийн газраас өгч байгаа шийдвэр эрх зүйн зөрчилтэй байна гэдгийг тодорхойлсон албан тоох хүргүүлж байсан.

2.  УИХ-аас шууд 100 хувь төрд авна гэсэн шийдвэр гарч байхад би их гайхсан. Төр болон 49 хувь талын эзэмшлийг хэвээр нь үлдээж байгаад хөндлөнгийн хяналт тавих боломжтой. Банкууд дампуурахад Монголбанкнаас хөндлөнгийн хяналтын төлөөлөгч томилдог байсан. 49 хувийг төрд авах үйл ажиллагаа дуусах хүртэл төрийн төлөөллөөс бүрдсэн хяналтын багийг түр ажиллуулаад энэ асуудлыг шийдэгдсний дараа төр 100 хувь авсан бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй байсан юм. Гэтэл хууль тогтоох байгууллага нь хоёр тал маргаантай байгаа нөхцөлд хөндлөнгийн бүрэн эрхт төлөөлөл томилоод л асуудлыг шийдсэн бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байсан.

3. Монголын төр дээрэмчин гэдэг ойлголт төрүүлэхгүйн тулд одоо болж байгаа үйл явдлыг яаравчлах хэрэгтэй байна. Цаашид бодит байдлын талаар нэгдсэн ойлголтыг ард түмэнд ч, хөрөнгө оруулагч нарт ч өгөх хэрэгтэй.

Энэ бол түүний гурван тайлбар. Тэгэхээр Засгийн газар ч, УИХ ч түүний дээрх үгээр бол “Эрдэнэт”-ийн асуудлаар хууль зөрчсөн болж хувирах нь ээ. Гэхдээ тэр Засгийн газраас томилогдсон дарга учраас хууль зөрсөн эсэхээс үл хамааран албан үүргээ биелүүлэх ёстой гэнэ. Мэдээж өөрийнх нь тайлбараар шүү дээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

zochin      ip : 185.182.81.71 2017-04-13 20:20:25
shuud dargiiinhanaa shuudliig awaal 570 awch unasan shuu de naad nuhur chin mungu ni boduul erdenetees l garaa biz

zochin      ip : 103.10.199.34 2017-04-13 20:19:20
Жавхлан дотор нь байгаа хүн гадарлаад л байгаа шд. Бүүр Эрдэнэт ард түмнийх биш МАНых боллоо гээд мэдээд байна шд

zochin      ip : 185.182.81.66 2017-04-13 20:18:48
Муу сайн комунистууд та нар ард иргэдийнхэ халаасруу өнгийж, хэдэн компаниудаа дарамтлаж байж ЭЗ сэргээлээ юу. Бас болоогүй таалагдсанаа дээрэмдэж авна. Арай дэндэж байнааа

mmmmm      ip : 199.115.115.213 2017-04-13 20:18:20
удахгүй эм си эс, апу-г булааж аваарай.. Тэгээд 5 10 хүнтэй компаниудыг маань булааж авна биз

mmm      ip : 5.254.65.32 2017-04-13 20:17:44
ЭРДЭНЭТ 100% ТӨРИЙН,АРД ТҮМНИЙ ӨМЧ БИШ,100% МАН-ЫН ӨМЧ,МАН-ЫН ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД,АВИЛГАЧИД,БАРЬЦААЛАГЧИД,ШАХААЧДЫН ӨМЧ БОЛСОН,ТӨР 49%-ЫГ ДЭЭРЭМДЭЭД АВЧ БУЙ ЮМ БОЛ ХУДАЛДАЖ АВСАН 400 САЯ ДОЛЛАР, 49% ”МОНГОЛ ЗЭС”-ЭЭС ӨӨР ЭЗЭНД ШИЛЖСЭНД ”РОСТЕХ”-ТЭЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ДАГУУ 100 САЯ ДОЛЛАР, АШИГ АЛДАНГИЙН 250 САЯ ДОЛЛАР,БҮГД 750 САЯ ДОЛЛАРЫГ НЬ ТӨР ТӨЛӨӨЧ,УИХ-Д СУУЖ БУЙ ХУВИЙН ӨМЧИЙГ ДЭЭРЭМДДЭГ МАН-ЫН ЦАГААНДАА ГАРСАН ЦАЙЧИХСАН ЛУЙВАРЧИД АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС ЯАЖ МЭЛИЙТЭЛ ЭГЦ ХАРЖ ЧАДАЖ БАЙНА АА,ЛУЙВАРЧДЫН ТӨР.

irgen      ip : 103.10.197.130 2017-04-13 20:17:10
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

zochin      ip : 5.254.65.12 2017-04-13 20:16:20
Төриин өмчиин компанд.төриин албан хаагчиин л цалин авах ёстой биздээ Бадамсүрэн Монросцветд байхдаа хэрэгт ороод эрүүл мэндиин шалтгаан гэж баашилж.байгаад ялаас мултраа биздээ Одор дарга хиих болхоор эв эрүүл болчихоод байхын Болилдоо 2сая төг аваад ажлуул.ажиллдаа Наадах чинь.хувиин компан биш биздээ Эсвэл Эрдэнэтээ яаралтай Нээлттэй олон ниитиин хувьцаагаар.хөрөнгиин биржээрээ ард түмэндээ өгчөөчдээ МАН яг.энд.л алданадаа





(0/800)