Су.Батболдын санаачилга Э. Бат-Үүлийн үеэс хоёр дахин бага байна

2017-04-26 18:21:37

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал дахь АН-ын төлөөлөл “С.Батболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдож есөн сар өнгөрч байгаа боловч дорвитой төсөл санаачлага хэрэгжүүлэхгүй байна”гээд хотын захирагчын ажилд дүгнэлт өгөн, нийлслэлийн цаг үеийн асуудлаар мэдэгдлээ. Энэ талаараа АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Сүүлийн үед хэвлэл мэдээллээр хот мөнгөгүйн улмаас ажил явахгүй байна гэж яригдаж байна. Улаанбаатар хотын төсвийг өмнөх онтой харьцуулахад орлого 80 тэрбумаар илүү, зарлага 50 тэрбумаар илүү батлуулсан. Үүнээс үзэхэд хот мөнгөөр дутаагүй санал санаачлагаар дутаж байна. 2017 оны Нийгэм эдийн засгийн зорилтод 15 хөтөлбөр, долоон дэд хөтөлбөрийгөргөн барьж үндсэн чиглэлд баталсан. Үүнд “Утаагүй хот 2030”“Нэг өрх нэг ажлын байр”, “Шөнийн Улаанбаатар” зэрэг хөтөлбөр байгаа. Харамсалтай нь одоо болтол эдгээр хөтөлбөрүүдийг төсөл болгож НИТХ болон Тэргүүлэгчдийн хуралд албан ёсоор батлаагүй байна.Эдгээрээс С.Батболдын багийнхан ажилдаа удаан, хойрго, санаачлагагүй хандаж, энэ бүхнээ мөнгөгүй гэдэг нэрээр халхалж байна. Мөн шилэн дансаа бүрэн хөтлөхгүй байгаа. Энэ дөрвөн сард нэг ч гүйлгээ байршуулаагүй ” гэв. НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа“Энэ онд баталсан 601 тэрбум төгрөгөөр 25 цэцэрлэг барих боломжтой. Гэтэл энэ мөнгөөр юу хийж байгаа нь тодорхой бус, удаашралтай байна. Өмнө хийгдэж байсан гэр хороололын дахин төлөвлөлт, ахмадуудыг орон сууцжуулах, цэцэрлэг сургуулийн цогцолбор барих зэрэг асуудлуудыг гацаав. Мөн миссийн тэмцээн, баяр ёслол шоуг ивээн тэтгэж, иргэдэд гол хэрэглээ болоод буй приус машинд 50хувийн татвар тогтоох, ахмадуудын тэтгэврийн насыг уртасгах, ялгавартай тэтгэлэг олгох зэрэгт хотын дарга чимээгүй сууж байгаа нь эрх баригч нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байгааг харуулж байн. Түүнчлэн дүүрэг хороодод улс төржилт явагдаж байна. Хурлуудыг хийлгэхгүй хийсэн хурлуудыг баталгаажуулахгүй байна ” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “НИТХ дахь АН-ын бүлэг нийслэлд болохгүй байгаа асуудлуудыг Нийслэлийн захиргааны байгууллагад хөндөж санал санаачлага дэвшүүлдэг. Иймдээ ч хөрсний бохирдлын асуудлыг хөндөж, МУ-ын Ерөнхийлөгчийн 158-р тогтоолын дагуу Хөрс хамгаалах өдөртэй болох санаачлагыг дэвшүүлээд байгаа. Хөрсөө хамгаалах талаар судалгаа хийж байна. МАН намын санаачлагыг шүүмжлэх биш оролцоод, зөв шийдвэрийг дэмжиж үүргээ ухамсарлаж байгаа” гэж байв. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)