Х.Бадамсүрэнг гүтгэсэн Ц.Ням-Осор даргыг Зөрчлийн хуулиар шийтгэх үү, Ц.Гарамжав гишүүн ээ

2017-04-26 19:23:49

УИХ-ын байнгын хороогоор Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэвлэл, мэдээлэл болон сошиалаар бусдын нэр хүндэд халдсан хэнийг ч болов хувь хүн, аж ахуйн нэгжээс нь шалтгаалан 10 сая, 100 сая төгрөгөөр шийтгэх санал оруулсан. Үүнийг нь тус байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Тэгвэл уг хууль батлагдахтай зэрэгцэн Ц.Гарамжав гишүүний саналаар торгуулах хамгийн эхний хүн нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны дарга Ц.Ням-Осор байх бололтой. Учир нь, тэрбээр арав орчим хоногийн өмнө “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга Х.Бадамсүрэнг 10 мянган ам.долларын цалин авдаг хэмээн олон нийтэд мэдээллэсэн юм.

Гэтэл өнөөдөр Х.Бадамсүрэн захирал мэдээлэл хийж “Намайг ам.доллараар цалин авдаг гэж мэдээлсэн. . Тийм асуудал байхгүй. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинг авч байгаа. ТУЗ-ын цалин хөлсийг миний цалинтай хамт яриад байсан. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй” хэмээн мэдээллэв. Нэг ёсны түүний тайлбар үнэн бол Ц.Ням-Осор дарга албан тушаалаа ашиглан бусдын талаар худал мэдээлэл олон нийтэд түгээж төр засгийн эсрэг ард түмнийг турхирсан болж таарч байгаа юм. Иймд УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжиж баталбал Ц.Ням-Осор дарга яалт ч үгүй торгууль хүлээнэ гэсэн үг. Гэхдээ мэдээж Х.Бадамсүрэн захирал гомдол гаргасан тохиолдолд шүү дээ. Харин үүнд уг төслийг санаачлагч Ц.Гарамжав гишүүн ямар бодолтой байгаа юм бол доо. 

ЖИЧ: Энд гэхдээ нэгэн эргэлзээтэй зүйл бий. Учир нь, өнөөдрийн тайлбараар Ц.Ням-Осор дарга торгуулахаар болсон бол маргааш тэрбээр Х.Бадамсүрэн захирлын үгийг цалингийн баримтаар үгүйсгэж, өөрийн үгийг нотолж чадвал өөрөө ялагч болж чадна. Тэгэхээр эсрэгээрээ Х.Бадамсүрэн захиралд ч удахгүй батлагдах Зөрчлийн тухай хууль халгаатай гэсэн үг л дээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

ажлаас нь чөлөөл      ip : 207.244.83.197 2017-04-27 13:49:14
тэгээд мөнгөний ашиг сонирхол хөндөгдөөгүй 29-р сургуулийн захирлыг аваад хаячиж болдог юм байна лээ. Мөнгөн дээр суужаагаа хүнээ авч хаяасай билээ...

Осорт      ip : 185.182.81.90 2017-04-27 13:43:27
Энэ Ням-Осор гэдэг нь толгойтой хүн үү. яахаараа ингээд л хэл гэснийг нь хэлээд, хэлсэн үг нь худлаа гээд бусад нь муулаад явдаг байнааа

гал      ip : 103.10.197.158 2017-04-27 13:40:31
Дарга нар нь иргэдээ яаж ч басамжилж болдог юм байна. 2 хүн ирээд л нэг асуудлаар 2 өөр хариулт өгөөд ичих ч үгүй сууж байдаг.

irgen      ip : 185.182.81.80 2017-04-27 13:39:17
Irged buruutai ni togtoogdoogui baihad buruutai baidag bol darga nar buruutai ni togtoogdoogui bhad l buruugui baidag iim l niigemd amidarch bna shd

нар      ip : 182.160.36.217 2017-04-27 13:33:28
Хөөрхий энэ Ням-Осор арчаагүй юм. одоо ингээд өөрөө хэргийн эзэн болж унах гэж...





(0/800)