Э.Бат-Үүл зугтав уу

2017-05-02 15:40:00

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ хамгийн түрүүнд мэдэгдсэн улстөрч бол УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч хийгээд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл. Гэсэн ч тэрбээр намын дотоод сунгаанд өрсөлдөж, нэр дэвших эрхээ авахыг хүсэгчид өөрсдийн нэрийг бүртгүүлэхтэй зэрэгцэн шийдвэрээ өөрчилсөн байх юм. Гайхмаар биш гэж үү.

“Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэдгээ хамгийн түрүүнд зарласныг нь бодож үзэхэд шүү дээ. Тэгвэл түүний энэ шийдвэрт юу тэгтлээ нөлөөлсөн бэ. Үүнийг тунгаан бодох нь ээ, Улаанбаатар хотын захирагч байсан өдрүүдтэй нь холбоотой байж мэдэх гэнэ. Учир нь, өнгөрсөн өдрүүдэд түүний орлогч асан Н.Батаатай холбоотой хууль бус үйлдэл бүхий баримтууд хэвлэлээр олонтаа хөвөрсөн. Зөвхөн хувийнхаа зуслан руу зам тавиулсан гэдгээс эхэлсэн баримтууд түүний худын компанитай холбоотойгоор баяжсан. Гэхдээ энэ бол нэг л өнцөг.

Үүний цаана хүүгийнх нь оролцсон Гэр хорооллын тендерийн будилаан бичигдэж таараа. Иймд Улсын баатар Э.Бат-Үүлийн тэр бүх үйлдэлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулиас зугтсан гэж тааварлавал үнэнээс холдож буухгүй л болов уу. Нэг хөлөөс нь хууль хяналтын байгууллага чангааж, нөгөө хөлөөс нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл зууралдана гэж бодохоор шүү дээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)