Ярилцах танхим

Э.Содонтогос: Эх орныг минь дэлхийд таниулж яваа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор бахархдаг

2013-06-19 08:59:23
Ерөнхийлөгчийн шадар туслах Э.Содонтогосыг “Ярил­цах танхим” булан­гийнхаа зочноор урьж, ярилцлаа.

Ш.Сүхбаатар: Манай 152 иргэн гадаадад ял эдлэж байна

2013-06-18 08:55:09
ГХЯ-ны Консулын газрын даргаар Ш. Сүхбаатарыг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урилаа. Түүнтэй гадаадад байгаа иргэдийн асуудлаар ярилцав.

Н.Лүндэндорж: Би өөрийгөө өмөөрөхгүй

2013-06-17 09:18:30
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор Н.Лүндэндоржийг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

Т.Мэндсайхан: Шүүхийн шинэтгэлийг гүйцээхийн тулд улс төрийн орчин тогтвортой байх ёстой

2013-06-14 09:13:53
Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайханыг “Ярилцах тан­хим” булангийнхаа энэ удаагийн зоч­ноор урьж, шүүхийн шинэтгэлийн талаар ярилцлаа.

Ч.Өнөрбаяр: Сайд хүн мөрдөн байцаах ажиллагаанд оролцох эрхгүй

2013-06-13 09:46:38
“Ярилцах танхим” булан­гийнхаа энэ удаагийн зоч­ноор Ерөнхийлөгчийн хуу­лийн бодлогын зөвлөх Ч.Өнөр­баярыг урилаа. Түүнтэй сүүлийн үед олны анхаарлыг татаад буй төрийн...

Ш.Батцэцэг: Санаачлагч иргэдээр дамжуулж Ц.Элбэгдорж олон хүний амьдралыг өөрчилсөн

2013-06-12 09:51:18
“Элбэгдорж” хүрээлэнгийн захирал Ш.Батцэцэгийг “Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж, ярилцлаа.

П.Цагаан: Засгийн газар мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаар мэдэх боломжгүй

2013-06-11 09:07:24
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааныг “Ярилцах танхим” булан­гийнхаа энэ удаагийн зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүр­гэж байна.

Л.Оюун: Ипотекийн Зээл олгох бүх тохироо нь бүрдсэн

2013-06-07 09:08:33
МУИС-ийн Эдийн засгийн сур­гуулийн санхүүгийн тэнхмийн багш доктор, профессор Л.Оюуныг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урилаа. Түүнтэй орон сууцны ипотекийн зээлийн болон эдийн засгийн зарим асуудлаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Л.Нарантуяа: Ерөнхийлөгчид дүн тавихад хугацаа хэрэгтэй

2013-06-06 09:17:23
Хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяаг “Ярилцах тан­хим”-даа урьж, Монголын гэр бүлийн өнөөгийн байдлын талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм.

Ж.Цогтсугар: “Архигүй Монгол”-ын төлөө зүтгэж буй нь нийгмийн гэмтсэн сэтгэл зүйг олж харсных байх

2013-06-05 09:57:23
Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэр­гүүн Ж.Цогт­сугарыг “Ярил­цах тан­хим”-даа урьж, сонир­хол­той ярилцлага өр­нүүлсэн юм.

Д.Сарангэрэл: АН өмнө нь дэмжээгүй төслөө одоо өөрийн болгож байна

2013-06-04 09:08:36
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг “Ярилцах тан­хим”-даа урьж, оюутны сур­галтын төлбөрийг төр даа­даг болох боломж бай­гаа эсэх болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Х.Тэмүүжин: Иргэдэд ямар ч дарамтгүйгээр 20 сая төгрөгийн гүйлгээг хянасаар ирсэн

2013-06-03 09:19:22
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

Л.Эрдэнэчимэг: Ерөнхийлөгч хүүхдүүдтэй ойр хүн учир бидний саналыг дэмжсэн гэж бодож байна

2013-05-31 09:45:01
УИХ-ын гишүүн Л.Эр­дэнэчимэгийг “Ярилцах тан­хим”-даа урьж ярилцлаа.

Х.Болорчулуун: МАН гишүүн элсүүлэхдээ мөнгө тараасан учир би гарсан

2013-05-30 09:08:00
УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг “Ярилцах танхим”-даа урилаа. “Петрочайна Дачин тамсаг”-ийн ажилчид цалингаа...

Д.Батцогт: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг маргааш батална

2013-05-29 09:04:56
УИХ-ын гишүүн Д.Батцогтыг “Ярилцах тан­хим”-даа урьж, ярилцлаа.

М.Зоригт: “Голомт”-ыг байгуулах үед “Фортуна” Н.Батбаяр хандив өгсөн

2013-05-28 18:05:54
УИХ-ын гишүүн М.Зо­ригтыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

С.Оюун: Өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийсэн бол төр худалдаж авна

2013-05-27 08:51:06
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг “Ярилцах танхим”-даа урьж, салбарын шинэчлэл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Ц.Оюунбаатар: Олигархиудаас болж Ж.Батбаяр, Ч.Гансүх нар авлигад орооцолдсон

2013-05-24 09:05:11
УИХ-ын гишүүн, “Нам бусчуудын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Оюунбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.

О.Баасанхүү: МАН-ынхан “Н.Энхбаяр даргыг хурдан үхээсэй” гэж залбирч байгаа байх

2013-05-23 08:56:27
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Ярилцах танхим”-даа урилаа.

Б.Батнягт: Паркийн тоглоомын үнийг хэвээр үлдээхээр болсон

2013-05-22 09:10:24
Сүүлийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд ядуусын хүүхэд үйлчлүүлэх боломжгүй боллоо. Мөн Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна.

Д.Хаянхярваа: Гудамжаа янзлахын тулд бондын хүү төлж байгаа нь харамсалтай

2013-05-21 08:53:59
УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг “Ярилцах танхим”-даа урилаа.

З.Баянсэлэнгэ: МАХН-ынхныг муулдаг хүмүүсийг өрөвдөх юм

2013-05-20 08:57:41
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцсан юм.

С.Чинзориг: Д.Зоригт тангаргаа өргөсөн нь манай намын бүлгийнхэнтэй холбоотой

2013-05-17 09:54:25
Ардын намын Бага хурлын гишүүн С.Чинзоригийг “Ярилцах танхим”-даа урилаа. Өвөр­хангайн тойрогт Ардын намаас нэр дэвшсэн түүний...


Э.Содонтогос: Эх орныг минь дэлхийд таниулж яваа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор бахархдаг

Ерөнхийлөгчийн шадар туслах Э.Содонтогосыг “Ярил­цах танхим” булан­гийнхаа зочноор урьж, ярилцлаа.


Ерөнхийлөгчийн шадар туслах  Э.Содонтогосыг “Ярил­цах танхим” булан­гийнхаа зочноор урьж, ярилцлаа.

 

-Та Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийн илтгэлийг англи хэл рүү орчуулах ажлыг нугалдаг гол хүн нь. Ер нь түүнтэй хамт ажиллахад ямархуу вэ. Түүний хэлсэн үгнээс Монголын  тухай ойл­гол­тыг авдаг гадныхан олон байдаг юм шиг санагддаг?

-Монгол Улсын Төрийн тэргүүний туслахаар ажиллана гэдэг бол маш том хариуцлага гэж  боддог.

Ерөн­хийлөгчийг дагаад дэл­хийн олон улс оронд ажиллах явцдаа Монгол төрийг, Монгол түмнийг дэлхийд ийм сайхнаар нь,  бахархал омогшилтой нь, түүх соёлтой, хийсэн бүтээсэн, бас хийж бүтээхтэй нь, хүндрэл сорилттой нь, бүтнээр нь таниулж, ойлгуулж, дэлхийн хүндэтгэл, итгэлийг нь төрүүлж явааг хараад би хариуцлагаа уламбүр мэдэгдэг. Дарга Монголыг гадны олон орны хүмүүст таниулж чадсан. Ерөнхийлөгчтэй уулзаад ямар ч гадаад хүн Монголыг сонирхож, хайрладаг болдог юм билээ. Даргын хувь хүний чадвар, хэл ярианы авьяас нь үүнд нөлөөлдөг байх. Хөдөө өсөж, Орост сургуульд төгсөөд нэлээд хожуу англи хэл сурсан хүн гэхэд Ерөнхийлөгч англи хэлний маш их мэдрэмжтэй. Үгний сонголт арвинтай,  хошин шогийн торгон мэдрэмжтэй, маш бага хугацаанд их мэдээлэл агуулж, Монголын тухай мэдлэг түгээж ярьдаг. Ийм даргын шалгуур мэдээж маш өндөр. Ер нь бол даргын бичсэн үг, илтгэл болгоныг орчуулна гэдэг бол англи-монгол хэлний орчуулгын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахын дайтай. Даргаас маш их юм сурсан. Хажуу хүмүүсдээ ингэ тэгэ гээд заагаад байхгүй хэрнээ үнэхээр л их юм ойлгуулж, ухааруулдаг.

-Зөвхөн монгол төдийгүй, англи хэл дээр маш мэдрэмжтэй ярьдаг байх нь ээ?

-Би англи хэлийг 30 жил сурсан хэрнээ сурч амжаагүй, мэдэхгүй чадахгүй юм их байна. Гэтэл Ерөнхийлөгч төрийн энэ их ажлын хажуугаар тэр бүгдийг сурсан байх юм. Үг хэлэхдээ дуу хоолойны өнгө, нүдний харц, хурд зэргээ хүртэл тунгийг нь тун нарийн тааруулж ярина. Миний эх орныг гадаад ертөнцөд  ийм хүн төлөөлж яваад би талархдаг, Монголчуудынхаа өмнөөс баярладаг. Ерөнхийлөгчийн яриаг сонссон гадныхан “Монголд очиж үзэх юмсан. Монгол хүмүүстэй уулзах юмсан” гэж ярьж байхыг сонссон.  Ер нь гадныхан манай улсыг “Байгалмйн баялаг ихтэй. Тэрийгээ бусадтай хуваалцдаггүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээдэг” гэх мэтээр дүгнэх хандлага бий. Дэлхий дахин манай орны талаар ийм буруу ойлголттой явааг бид өөрчлөх ёстой. Уг нь бол бид түншүүдтэйгээ хамтарч ажиллах сонирхолтой л хүмүүс шүү дээ. Сайнаас нь суралцаж, хамтдаа хөгжиж дэвшихийг л хичээдэг. Бидэнд өөрийн язгуур ашиг сонирхол бий. Энэ бүгдийг Ерөнхийлөгч гадныханд ойлгуулж, тайлбарлаж чаддаг. Ер нь аливаа Төрийн тэргүүн тэр улсынхаа тэргүүн дипломатч нь байдаг. Гадаад бодлого үйл ажиллагааг тунхаглаж явдаг. Тийм ч учраас хэлж байгаа үг нь гадныхны хувьд Монгол төрийн, Монгол түмний үг байдаг.

-Тухайлбал, гадны ямар хурал дээр Ерөнхийлөгчийн тавьсан илтгэл хүмүүсийн анхаарлыг их татаж байв?

-Зөндөө. Данийн нийслэл Ко­пенгагенд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт, хурлын үеэр төр, засгийн тэргүүн нар цөлжилт, дэлхийн дулаарал гэх мэт байгаль орчинтой холбоотой сэдвүүдийг хөндсөн үг хэлж байлаа. Энэ хурал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд бол байгальтайгаа хүйн холбоотой ард түмэн гэж хэлэн үгээ эхлээд “Монгол хүн бороог найм, есөн янзаар нэрлэдэг. Мориныхоо зүсийг  хоёр гурван зуун янзаар ” гэсэн. Энэ бол байгалиа ямар их мэдэрч, ойлгодог, монголчуудын амьдралд байгалийн хүчин зүйл ямар гүн шингэсэн байдаг вэ гэдгийг харуулчихаж байгаа юм. Бас дэлхий дахинд тулгараад байгаа байгаль орчинтой холбоотой асуудлуудыг Монголын тал нутагт малаа маллаад явж байгаа өвгөн тайлбарлаад яриад өгч чадна гэж хэлсэн. Тэгэнгүүт энэ улс чинь байгаль орчноо мэддэг юм байна, ард иргэд нь уул уурхайгаа байгальд халгүйгээр хөгжүүлж чадах юм байна гэсэн ойлголтыг гадныханд өгч байгаа юм. Ер нь монголчуудын ахуй, соёлд байгалиа хамгаалах ойлголт угаасаа байдаг гэдгийг л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн юм шүү дээ. Сая л гэхэд НҮБ-ийн ЕНБД-ын орлогч, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн захирал Аким Штайнэр даргыг үг хэлсэний дараа индэрт гараад:”Эх дэлхийгээ, байгалиа сэтгэлдээ, бас цээжиндээ ийм ойр байлгаж, ингэж ярьж, ингэж ажиллаж байгаа төрийн тэргүүн олон байгаасай” гэх утгатай үг хэлсэн юм. НҮБ-ын индэр дээрээс Монгол хэлээрээ Монгол дээлээ өмсөөд хэлсэн үг бас сэтгэлд ойр байдаг. Их хурлын чуулганы нээлт болгон дээр хэлсэн үг, Дэлхийн олон мундагчууд, төрийн тэргүүд, эрдэмтэдтэй уулзахдаа хэлсэн үг­нүүд гээд уг нь бол Монгол хүн бүр сонсоосой гэж бодмоор зөндөө сай­хан үйл явдлууд байна л даа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэлээд сэтгэлийн хөдөлгөөнтэй ярьдаг. Тэрийг нь орчуулж байхдаа та сандарч догдлох үе байв уу?

-Орчуулж байх үед хоолой зангирмаар үгийг Ерөнхийлөгч олон удаа хэлж байсан. Уг нь орчуулагч хүн машин шиг ажиллах ёстой. Ялангуяа синхрон орчуулга хийж байгаа тохиолдолд нөгөө хүн нь дуугаа өндөрсгөвөл түүнийг нь дагаад чанга ярих гэх мэт тохиолдол их бий. Ер нь  хоёр орны Төрийн тэргүүн нар уулзаж байх үедээ хажууд нь орчуулагч байгаа гэдгийг мэдрэх ёсгүй байдаг. Гэхдээ л би машин биш хүн учраас омогшиж хөөрөх юм олон гарна. Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор Ерөнхийлөгч үг хэлсэн. Илтгэлийг бичих дүрэм, шинжлэх ухааны үндэслэл гэж бий. Чингис хааны мэндэлсний ойн үеэр Ерөнхийлөгч үгээ бичихдээ яг тэр дүрмийн дагуу бичсэн. Хүн төрөлхтөнд хандаж хэлж байгаа Монголын Төрийн тэргүүний үг байсан. Монголын түүхийг одоо ба ирээдүйтэй нь хамт өгүүлсэн. Энэ нь манай улсыг таньж мэдье гэж байгаа хүмүүст бол бараг л гарын авлага болсон. Харин тэр амтыг нь хадгалж орчуулна гэдэг их хэцүү.

-Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн үеэр түүний хэлсэн үгийг гадныхан ямархуу хүлээж авч байх юм. Та яг тэнд хажууд нь байсан болохоор сонсож байсан хүмүүсийн сэтгэл хөдлөлийг анзаарсан байж магадгүй?

-Синхрон орчуулгыг тусгай өрөөнөөс индрийн үгийг чихэвчээр сонсон хийдэг. Ойн үеэр хэлсэн үгийг нь би орчуулж байхдаа гадныхныг ямархуу хүлээн авч байгааг нь цонхоороо харж суусан. Тэд бүр яг хөшчихсөн байсан. Тэр үед 850 жилийн дараа их хааныхаа тухай өнөөгийн Төрийн тэргүүн нь дэлхийн олон түмэнд ингэж ярьж өгөхгүй. юм бол өөр хэн хэлэх вэ гэж л бодогдсон. Ерөнхийлөгч Чингис хааныг юуг эрхэмлэдэг, юу мөрөөддөг, юунд тэмүүлж, төрийн  гадаад бодлогынх нь үндэс юу байв гэдгийг бүгдийг нь тайлбарлаж байсан. Маш их мэдээлэл өгсөн. Үүнийхээ хажуугаар “Таныг хүн болгосон Өэлүн ээж монгол хүн бүрийн өр зүрхэнд бий. Таны төрж өссөн эсгий гэрийн хоймор унь, тооно өглөө бүр хөлөрсөн шигээ сэрдэг. Таны цэргүүдийн унаж байсан зээрд морь монгол айл бүрийн зэлэн дээр уяатай байдаг” гэх мэтээр ярьсан. Үүнийг орчуулах байтугай сонсоход хүртэл сэтгэл хөдөлмөөр, Одоо ч гэсэн ингээд ярихаар догдолж байна. Энэ мэтчилэн монголчууд төдийгүй гадныханд зориулаад хийморь сэргэтэл сайхан ярьсан.

-Та сая Ерөнхийлөгчийг хэлний авьяастай гэлээ. Ер нь илтгэлүүдээ орчуулах үеэр танд зөвлөгөө өгөх тохиолдол байв уу?

-Тийм тохиолдол гардаг. Сая АОХН-ийн сайд нарын хурлыг нээж хэлсэн үгэнд “Хүний жаргал хүнд наалддаггүй” гэсэн үг байсан. Энэ илтгэлийг тавихын өмнөх өдөр нь би энэ хэлцийг орчуулах гэж нэлээд үзсэн. Тэгтэл Ерөнхийлөгч “Your right is not my right. Nor is mine yours” гэж хэлбэл зүгээр байна гэсэн. Тэгэхээр нь англи хэлтэй хүмүүсийн сэтгэхүйд зохицуулж, утга санааг нь бүрэн гаргахын тулд нээрээ л ингэж хэлбэл хамгийн оновчтой болох нь дээ гэж бодож билээ. Ер нь Төрийн тэргүүн хүн хэлтэй байх маш чухал. Үүнийг би очсон газар, хэлсэн үг бүрээс нь харж байна. Ийм мундаг хүний орчуулагчаар ажиллана гэдэг миний хувьд ч нэр төрийн хэрэг юм. Хажуугаар нь Монголоо илүү сайн таньж мэддэг. Хэрэв би залуухан оюутан байгаад нийгмээ илүү их таньж мэдье гэж боддог байсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, тавьсан илтгэлүүдийг л дахин дахин сонсох байсан. Тийм учраас ирээдүйгээ бодсон ч гэсэн энэ хүнийг сонгох ёстой л гэж боддог юм. Монголл танья, мэдэе гэсэн бүх хүн, ялангуяа манай залуус даргын үгийг байн байн уншиж байгаасай гэж боддог.

-Олон улсын харилцаан дахь Монголын үүрэг роль тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Ийм үед манай улсын Төрийн тэргүүн ямар хүн байх нь зөвхөн бидний төдийгүй гадны орнуудын анхаарлыг татах болов уу?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд зөвхөн Монголд төдийгүй хүн төрөлхтөнд хэрэгтэй гэж би хувььдаа боддог. Сүүлийн үед энд тэндгүй улс төр болоод эдийн засгийн хувьд хямарцгаах боллоо. Сири хямарч байтал Туркт баахан жагсаал болсон. Манай бүс нутаг  ч гэсэн тайван биш л байгаа шүү дээ. Дэлхий дахин ийм хүнд байгаа үед аль нэг улс орон өөрсдийн замналаараа бусдад сайн сайхныг харуулах, үлгэрлэх, , манлайлагч байх шаардлага гарч ирдэг. Бусдадаа урам өгч, үлгэр дууриалал болж чадах орны Төрийн тэргүүн байх хэрэгцээ бий болсон. НҮБ гэх мэт олон улсын байгууллагууд ийм орноор Монголыг нэрлэдэг. Сая л гэхэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлаар монголчуудын гаргасан олон санаачилгын талаар ярилцсан, түрэн дэмжсэн. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хувь хүнийх нь хувьд мэдэхгүй байж болох ч иймэрхүү байдлаар хийсэн ажлыг нь харж дүгнэх ёстой. Ерөнхийлөгч Элбэгдорж Монголын төлөө төдийгүй, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө маш олон зүйл хийнэ гэдэгт би итгэдэг. Тийм сэтгэл, бас тийм чадалтай хүн.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байгаа үгэн дундаа нэлээд сонирхолтой зүйрлэл оруулдаг юм шиг санагддаг. Та үүнийг анзаарч байв уу?

-Монголынхоо гүн ухаан шингэсэн Монгол зүйр цэцэн үг олонтаа хэрэглэдэг.Бас даргын хэлсэн үгнүүдийн жинхэнэ чимэг болдог хэсэг нь Монголын тухай үнэн байдаг.  “Бид сүүдрээ нуудаггүй ард түмэн” гэж хэлж байхыг нь би олон сонссон, олон ч орчуулсан. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ дэлхий нийттэй хуваалцдаг. Хиллари Клинтон манай улсад айлчлах үеэр “Бидэнд хоёр динозавр бий. Би нэг динозаврынх нь төлөө, харин нөгөөгийнх нь эсрэг байлдаж яваа” гэж ярьж байлаа. Нэг нь бол мэдээж хэрэг Батаарыг хэлсэн нь тодорхой. Батаар бол зөвхөн Монгол төдийгүй дэлхий хэмээх цэнхэр гаргийн хөгжлийг харуулсан үнэт олдвор. Энэ бол 70 сая жилийн настай чулуужсан эрдэнэ шүү дээ. Батаараар дамжуулаад бид Монгол бол дэлхий дахины өлгий нутаг гэдгийг нотолж чадсан. Ийм динозаврын төлөө бид байлдаж байна гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн. Харин бидний тулалдаж байгаа динозавр бол авлига юм гэдгийг онцолсон.

-Перугийн эдийн засагч Эрнандо де Сото Монголын талаар их л сайхан төсөөлөлтэй явсан гэж ярьдаг юм билээ?

-Ерөнхийлөгчийн урилгаар дэлхийн сор болсон эрдэмтэд, удирдагч нар Монголд ирж, Монгол түмэнтэй маань уулздаг шүү дээ. Тэдний нэг нь одоогоос гурван жилийн өмнө манайд ирсэн хүн төрөлхтний суут 12 эдийн засагчийн нэг гэгддэг Эрнандо де Сото юм. Шадар туслахын хувьд би тэр гайхамшигтай хүнтэй Монголд хөтөчлөн ажилласан. Тэгээд буцах гээд онгоцны буудал руу явж байхдаа “Миний сэтгэл их хөдөлж байна” гэж ярьсныг нь санаж байна. “Би нүдээ анихаар нэг юм харагдаад байна. Монгол хүний нүд ямар гал цогтой юм бэ гэж л бодогдоод байна. Бас танай нутгийн салхи яг л монгол хүний нүд шиг хурц, эрчтэй. Ийм юмыг надад таниулсан эрхэм анд Элбэгдоржид, та бүхэнд  маш их баярлалаа” гэж билээ. Тэгэхэд хоёрдугаар сар байсан санагдаж байна. Манайхны хувьд бол хаврын ид салхи эхлээгүй байгаа үе шүү дээ. Гэтэл гадны хүнд монгол салхины эрч, монгол хүний нүдэн дэх цог золбоо тод харагддаг байх нь.

-Та өмнөх Ерөнхийлөгч нарын үед орчуулагчаар нь ажиллаж байсан. Тэгэхэд сонирхолтой үйл явдал болж байв уу?

- Их залуу байсан, туршлага нимгэн байсан. Зөндөө л дурсамжтай, сонирхолтой үйл явдал болдогоо. Би өмнө нь Н.Багабанди гуайг Ерөнхийлөгч байх үед орчуулагчаар нь ажиллаж байлаа. Ерөнхийлөгч Багабанди Латви улсад айлчилж, Латвийн Ерөнхийлөгч асан Вайра Вике Фрэйбергатай  уулзав аа. Вике Фрэйберга маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй, дууны өнгөө чангалж, суллаж ярьдаг. Орчуулагч нь бас дутахааргүй хүн. Синхрон хийхдээ бас л чанга, сул ярина. Угаасаа орчуулгын жаяг  тийм хойно. Тэгтэл Н.Багабанди гуай бол маш намуухан  ярьдаг хүн.   Латвийн Ерөнхийлөгч тийм биш байдаг. Би бол Н.Багабанди гуайн хэмнэлээр орчуулахаас өөр аргагүй. Ерөнхийлөгч яаж ярина, яг тэр хэмнэлийг нь алдахгүй байх ёстой. Гэтэл би улсаа төлөөлж байгаа хүний хувьд Литвийн орчуулагчтай адилхан омогшиж, чанга яримаар санагдаж билээ. Тэгээд гайхаж байгаад нэг арга олсон. Би Латвийн Ерөнхийлөгчийн нүд рүү баясгалантайгаар харж байгаад Н.Багабанди гуай шиг намуухан ярьсан. Гэхдээ одоо бол ингэх шаардлага байдаггүй юм. Монгол төрийн хоёр ч тэргүүнтэй ажиллаж, Монгол төрийн дуу хоолой болж  байснаараа би ихэд бахархдаг.   

-Ярилцсанд баярлалаа. 

 

Т.Элиса

Сүүлд нэмэгдсэн

Улс төр

Эдийн засаг

Нийгэм

Цалинтай бол байртай
1 цаг 57 минутын өмнө
Халуун ус хязгаарлах хуваарь
12 цаг 8 минутын өмнө

Дэлхий

Валютын ханш
Валют Албан ханш
АНУ доллар /USD/ 1,437.98
Евро /EUR/ 1,923.30
Японы иен /JPY/ 15.13
Английн фунт /GBP/ 2,256.84
БНХАУ-ын юань /CNY/ 234.66
БНСУ-ын вон /KRW/ 1.27